2018 оны есдүгээр сарын 26-нд Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангайн нутгаар, 27-нд Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутгаар, 28-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатарын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ.
Ялангуяа 27-нд Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн тариалан бүхий зарим нутгаар нойтон цас ахиухан орж, тариа, ногоо цасанд дарагдах, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг төлөвтэй байгаа тул цаг агаарын болзошгүй үзэгдлээс нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид, тариаланчдыг сэрэмжлүүлж байна.