|

Кристиано Роналдод хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг няцаав

nomun 2018/10/02 572 0

Кристиано Роналдод хүчирхийлүүлсэн гэх мэдээллийг няцаав

 

Португалийн хөл бөмбөгч Кристиано Роналдод 2009 онд хүчирхийлүүлсэн гэж нэгэн америк эмэгтэй мэдээлжээ. Харин Кристиано Роналдо уг мэдээллийг няцааж, энэ бол хуурамч мэдээлэл гэж мэдэгдэв.

Тэрбээр өөрийн инстаграм хуудсаар мэдэгдэл хийхдээ, "тэд миний нэрийг ашиглан өөрсдийгөө төвийлгөх гэж оролдож байгаа юм. Энэ хэвийн үзэгдэл болсон” гэж хэлсэн байна.

Энэхүү мэдээллийг нийтэлсэн Германы "Der Spiegel” сэтгүүлийг шүүхэд өгнө гэж Кристиано Роналдогийн өмгөөлөгч мэдэгджээ.

Кристиано Роналдо Лас Вегас хотын зочид буудалд намайг хүчирхийлсэн гэж америк эмэгтэй Кэтрин Майорга хэлсэн хэмээн уг сэтгүүлд бичсэн байна. Уг хэрэг гарсны дараахан Кэтрин Майорга Лас Вегас хотын цагдаагийн газарт хэргийн талаар мэдүүлэг өгсөн гэж мэдээлэлд мөн дурджээ.

2010 онд уг эмэгтэй Кристиано Роналдотой шүүхээс гадуур асуудлыг зохицуулж, 375 мянган доллар авч, хэргийг олон нийтэд дэлгэхгүй байх тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл гарч байжээ. Харин Кэтрин Майоргагийн өмгөөлөгч энэ хэлэлцээрийг хүчингүй гэж үзсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top