|

Илүүдэл жинтэй Австрали модель Стефани Феррарио гэж хэн бэ

nomun 2018/10/04 1412 0

 

Илүүдэл жинтэй Австрали модель Стефани Феррарио гэж хэн бэ

 

Сүүлийн үед загварын ертөнц тогтсон  хэв маягаас татгалзан илүүдэл жинтэй моделиуд тус салбарт хүч түрэн орж ирэх болсон. Гадуур хувцас болон дотуур хувцасны модель охид заавал "Victoria”s Secret"-ын сахиусан тэнгэрүүд шиг бие галбиртай байхаас татгалзаж эхэлсэн бөгөөд илүүдэл жинтэй моделиуд дундаа хамгийн эрэлттэй байх болсон Австралийн загвар өмсөгч Стефани Феррариог танилцуулж байна. Тэрээр 1993.06.14нд Австралийн нийслэл Канберра хотод төрсөн бөгөөд түүний жинхэнэ нэрийг Stephanie Denise Kightley гэдэг. 173 см өндөртэй түүний биеийн харьцаа 100.72.104. Хувийн амьдралаа ихэд нууцалдаг тэрээр хэд хэдэн ярилцлагадаа өөрийгөө "бисексуал" хэмээн тодорхойлжээ.


Тэрээр сүүлийн үед Европт ихээр дэлгэрээд буй "Androgynous" төрлийн модель бөгөөд эрэгтэй болон эмэгтэй хүйсийн хүмүүсийг аль алиных нь дүрд хувирах чадвартай аж. Тэрээр ямар нэгэн дасгал болон хоолны дэглэмд төдийлөн ач холбогдол өгдөггүй гэх бөгөөд өөрийнхөөрөө байх дуртай нэгэн гэнэ. Ямар нэгэн моделийн агентлаг биш сошиал медиаг ашиглан нэр алдарт хүрсэн тэрээр 2013 оноос эхлэн нэртэй брэндүүдтэй хамтран ажиллаж эхэлжээ. 2017 оны Австралийн хамгийн "секси" эмэгтэйгээр тодорсон тэрээр моделиудын стандартыг өөрчлөхийн төлөө ихээр тэмцдэг байсан гэнэ.


Тэрээр энэхүү зорилгодоо хүрсэн бөгөөд охид бүсгүйчүүдэд хандан "Зарим хүмүүс гоо сайхан хэмээх галт тэргэнд сууж түүний бодит бус стандартад нийцэх гэж хэтэрхий их цаг хугацааг зарцуулдаг. Гэхдээ та төгс төгөлдөр байхыг хүсэж байвал та ердөө л өөртөө итгэлтэй байхад л хангалттай. Зарим хүмүүс тус галт тэрэгнээс бууж эсрэг чиглэлд алхдаг бөгөөд түүнийг буулгүй үлдсэн эмэгтэйчүүд л гутаан доромжилдог" хэмээсэн байна. 


 

Image result for Stefania Ferrario

 

Image result for Stefania Ferrario

 

Image result for Stefania Ferrario

 

Image result for Stefania Ferrario

 

Image result for Stefania Ferrario androgynous

 

Image result for Stefania Ferrario androgynous

 

Image result for Stefania Ferrario man and woman

 

Image may contain: 1 person

 

Image may contain: one or more people and people standing


Санал болгох

Сэтгэгдэл

top