|

Наргил модны тосны эерэг ба сөрөг тал

nomun 2018/10/10 489 0

 

Наргил модны тосны эерэг ба сөрөг тал

 

Наргил модны тос буюу Кокосын тос нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэдгийг та сонсож байсан болов уу? Сүүлийн үед дэлгэрсэн уг тосыг хүмүүс гоо сайхан, хүнсэндээ өргөнөөр ашиглаж байна. Харин уг тосны найрлага үр дүнг эрдэмтэд гайхаж, худалдан авагчдын дунд ч эрэлт ихтэй байсан юм. Тэгвэл тус тосны үр дүнг судлахаар Америкийн зүрхний нийгэмлэг нэгэн судалгаа хийжээ. Уг судалгааны үр дүнд тосны найрлагын 82 хувийг ханасан тос эзэлдэг гэв. Кокосын тос нь цөцгийн тос, махны өөхтэй адилхан байсан тул холлестрины хэмжээг нэмж зүрх судасны өвчин үүсгэх, цус харвах шалтгаан болдог байна. Тиймээс хүнсэндээ аль болох хэрэглэхгүй байхыг зөвлөлөө. Харин гоо сайханд эерэг нөлөөтэй гэдгийг дурджээ.

1. Амны хөндийн эрүүл байдлыг хангана
Энэ нь таны амны хөндийн нянгуудыг устгах нэлээд үр дүнтэй арга юм. Кокосын тосоор амаа зайлах нь эрүүл мэндээ хамгаалахын тулд өглөө бүр зайлшгүй хийх ёстой зүйлсийн нэг билээ. Нэг цайны халбага кокосын тосоор амаа 10 минут орчим зайлаарай. Хэрвээ та хүсч байвал 20 минутын турш үргэлжлүүлсэн ч болно. Тэр нь бүр ч үр дүнтэй байх болно.
2. Нүүрний будгийг цэвэрлэнэ
Энэхүү шалтгаан нь кокосын тос яагаад таны угаалгын өрөөнд байх ёстой шалтгаануудаас хамгийн чухал нь юм. Кокосын тос бол нүүрний будгийг арилгах хамгийн сайн бүтээгдэхүүн юм. Эхлээд нүүрээ зохих ёсоор нь зөв угаасны дараа үлдэгдлийг арилгахын тулд кокосын тосыг ашигладаг.
3. Таныг хөлийг зөөлрүүлнэ
Хэрвээ та хөлнийхөө арьсыг хүүхдийнх шиг булбарай зөөлөн болгохыг хүсч байвал мэдээж кокосын тос таны хамгийн сайн найз байх болно шүү. Тосоо түрхэхийн өмнө ширүүн хэсгийг хусч цэвэрлэвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Мөн хөлнийхөө үсийг хуссаны дараа тос түрхвэл үс нь зөөлөн, жигд ургадаг гэнэ.
4. Үс чийгшүүлэгч байгалийн бүтээгдэхүүн
Кокосын тос нь таны арьс болон үсэнд маш сайн шингэцтэй байх болно. Хуурай үсийг чийгшүүлэх зорилгоор тарааж түрхэн, ашиглаарай. Харин дараа нь гялгар уутаар баглаад 30 минут болгох хэрэгтэй. Эцэст нь шампунь болон ангижруулагчаар зайлж угаагаарай.
5. Бага хэмжээний шархыг анагаана
Наргил модны тос нь антиоксидантийн түвшин, уургийг нэмэгдүүлдгээрээ шархыг хамгийн сайн анагаагч юм. Шархыг цэвэрлэн, хуурайшуулсны дараа энэхүү тосыг түрхэхэд хэдэн өдрийн дараа гэхэд шарх бүрэн эдгэдэг байна.
6. Үрчлээг багасна
Бид хөгшрөлтийг зогсоож чадахгүй боловч наргил модны тосны оролцоотойгоор үрчлээтэхийг удаашруулах боломжтой ажээ. Энэхүү тосны антиоксидант нь таны арьсыг хөгшрөлт, үрчлээнээс хамгаалах болно. Кокосын тосыг өдөр бүр эсвэл шаардлагатай үедээ арьсандаа түрхэж болно.
7. Тууралт болон түлэнхийн тос
Кокосын тосыг тууралт болон түлэнхийд эмчилгээний зорилгоор ашиглаж болдог байна. Живхнээс харшилсан хүүхдийн тууралтад гайхалтай үр нөлөөтэй байдаг ажээ. Багахан хэмжээтэй кокосын тос нь л арьсыг тайвшруулан, тууралтыг арилгаж, түлэнхийг эмчлэхэд хангалттай байдаг гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top