Стрессийг халдвартай гэдгийг тогтоожээ. Тэр ч байтугай телевизээр таагүй зүйл үзэхэд кортизол хэмээх стрессийн гормон ялгарч байдгийг Германы эрдэмтэд нотолсон байна. Хос хулганыг хоёр өөр саванд хийгээд нэгийг нь стресстүүлж, нөгөөг нь хэвийн байлгаж. Дараа нь хоёуланг нь хамтад нь нэг саванд хийгээд нэгийг нь стресстүүлж нэгийг нь хэвийн байлгаж.
Дараа нь хоёуланг нь хамтад нь нэг саванд байлгахад хэвийн байсан хулгана нөгөөхтэйгөө адилхан стресстэж эхэлсэн байна. Мөн хэсэг хүнийг стресст оруулж, нөгөө хэсэг нь тэднийг видеогоор харж байжээ. Хэсэг хугацааны дараа стресстээгүй байсан үзэгч гучин хувь нь стрессийн гормон ялгаруулж, 24 хувийнх нь кортизолын хэмжээ өссөн байна.
Тэр ч бүү хэл стресс гурван үе дамжин удамших боломжтой гэсэн судалгаа байдаг. Эргэн тойронд чинь хүмүүс бухимдаж уурлах эсвэл хэн гэнэ танд зовлон гунигаа яриад байвал тэр бүх хүлээж авч цаг зарцуулаад суух хэрэггүй аж. Мөн сөрөг таагүй мэдээлэл, айдас төрүүлэм киног байнга үзээд байвал та стресстээд л байх нь.
Харин эсрэгээрээ инээмсэглэж, асуудлыг аль болох эерэгээр тайван хүлээж авах нь чухал аж. Зориудаар худлаа инээх ч стресс бууруулах шидтэй аз жаргалын гормон ялгаруулдаг. Манайхан эр хүнийг нулимсаа тэвчих ёстой гэх мэтээр тулгах нь бий.
Угтаа нулимсаа тэвчвэл стресс хуримтлуулах бас нэг шалтгаан болдог. Стрессийн тухай бас нэг сонирхолтой судалгааны үр дүнг Японы эрдэмтэд танилцуулжээ. Тэд стрессийг үнэртэй гэж баталжээ. Бүр зэрлэг сонгино шиг үнэртдэг гэнэ. Стрессийн энэ үнэр нь эргэн тойрны хүмүүсийг мөн ядраадаг байна.