|

Хүн байхын учир

namuunaa 2015/06/22 1571 234

 

2011 онд БНХАУ-ын Zheng-Kai хотноо зохиогдсон марафон гүйлтийн олон улсын тэмцээнд Кени улсын алдарт тамирчин Jacqueline Nyetipei Kiplimo гараанаас эхлэн уралдааныг тэргүүлсээр... Тэр энэ байдлаараа уралдаанд түрүүлэх нь тодорхой байлаа. Түүний ард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэмцээнд оролцож буй нэгэн хятад эр гүйж байгаа нь түүнд нэг л өвөрмөц содон харагдав..Тэрбээр маш их хөлөрч ам нь их цангасан байдалтай байхыг кени бүсгүй ажиглажээ. Онцлог нь түүнд бусад тамирчид шиг уух усаа барин гүйх гар байсангүй. Хятад залуугийн харц нэн өрөвдөлтэй тусламж хүсэн ус уухыг гуйж байх шиг, мөн түүнээс өөр хэнч залууд туслахгүй юм шиг Жаклинд санагдахын сацуу хэрэв тэр гүйлтээ зогсоон тусламж үзүүлвэл тэргүүн байр эзлэх боломжоо алдах, хэрэв хятад залууд туслахгүй бол хувиа хичээсэн өөдгүй нэгэн болж хувирах мэт бодол орж ирэв. Яах нь дээр вээ..



Гэвч тэр гаргүй залууд туслахыг илүүд үзэн гүйлтээ зогсоон түүн рүү гүйн очиж авч явсан усаа уулган амны цангаа болон сэтгэлийн цангааг нь тайллаа... Энэ хугацаанд нилээд тамирчид тэр хоёрын хажуугаар гүйн өнгөрсөөр... Хүнлэг сэтгэлт бүсгүй цааш гүйлтээ үргэлжлүүлэн гүйсээр урдаа явсан тамирчдыг ээлж дараалан гүйцэн түрүүлсээр хоердугаар байранд оржээ. Гэвч тэрбээр хэн нэгэн танихгүй хүнд тусласнаар тэргүүн байрны шагнал болох 10000 ам.доллар авах боломжоо ийнхүү алдсан юм. Тэрбээр ярилцлагандаа " Энэ хорвоогийн хамгийн том шагнал бол бие биендээ туслах юмдаа. Тэмцээн уралдаанд ялах нь бус түмний сэтгэлд хүрч тэдний итгэлийг дааж чадах нь чухал..." хэмээн өгүүлсэн аж


Хэн нэгэнд үзүүлсэн тус дэм эргээд тэр сайхан бүхнийг эзэндээ мэдрүүлдэг гэдэг...

 

Эх сурвалж: http://www.facebook.com/pages/ИХ-СПОРТ/

Санал болгох

Сэтгэгдэл

top