Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 66 жилийн түүхтэй "Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол бүсгүй оролцох гэж байна.
Тодруулбал, тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг сонгох шалгаруулалт өчигдөр/10.17/ болж, үндэсний ялагчийг тодрууллаа. Эцсийн шатанд мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, Д.Долгион нар үлдсэнээс Д.Долгион шүүгчдийн саналаар ялалт байгуулж, "Miss Universe"-д Монголыг төлөөлөн оролцохоор болов.
Д.Долгион нь Англи, Хятад, Япон хэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн юм. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
- "Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
- ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
- "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
- "Moda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
- "TV Miss International 2010" тэмцээний Дэд байр
- "Miss Mongolia 2012" тэмцээний Тэргүүн байр
- "Miss International 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
- "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "Miss World Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
- "Miss Intercontinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
- "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "World Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.