|

Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна

nomun 2018/10/19 507 0

Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна

 

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Ляйен маргааш манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалын хөтөлбөр эцсийн байдлаар батлагдаагүй байгаа гэх мэдээллийг Батлан хамгаалах яамнаас мэдэгдлээ.

Урсула фон дер Ляйен айлчлалынхаа хүрээнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хэлэлцээ хийнэ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзана гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. 

ХБНГУ-ын Батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Урсула фон дер Ляйен нь Бельги улсын Брюсселийн ойролцоох Иксель хотод төржээ. Тэрбээр Ангела Меркелийн ойрын хүн юм байна. Өмнө нь Гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд (2005-2009), Хөдөлмөр, нийгмийн асуудал хариуцсан сайд (2009-2013), Батлан хамгаалахын сайд (2013 оноос хойш)-аар ажиллаж байжээ. 


Санал болгох

Сэтгэгдэл

top