Хүүхдээ номонд дуртай болгох аргаас "www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Та эхлээд хүүхэддээ чанга дуугаар өөрийнх нь насанд тохирсон номыг уншиж өгч байгаарай. Энэ бол хамгийн чухал алхам бөгөөд хүүхэд тань номыг хайрладаг болоход таны хүчин чармайлт ихээхэн чухал.
Алхам №2
Номонд дүрслэгдэх амьтдыг өөрийнхөө биеийн илэрхийллээр үзүүлж, хүүхдийнхээ анхаарлыг татах.
Алхам №3
Олон төрлийн зурагтай ном таны хүүхдийн анхаарлыг татна. Тиймээс номын сонголтоо хийхдээ сайтар анхаарах хэрэгтэй.
Алхам №4
Номоо уншиж байхдаа хүүхдийнхээ анхаарлыг татах зүйлсийг хэлж өгөх.
Алхам №5
Номоо уншиж өгснийхөө дараа та хүүхдээсээ ойлгосон эсэхийг нь асууж сураарай.
Алхам №6
Тогтсон цагтаа ном уншиж өгөх
Алхам №7
Хүүхдээ залхаах хэрэггүй.
Алхам №8
Дуу чимээ багатай газар ном уншиж өгөх.
Алхам №9
Хэрвээ таны хүүхэд ном унших сонирхолгүй байгаа бол хүүхдээ хүчлэх хэрэггүй. Хүчлэх нь хүүхдийг номонд дургүй болгох гол үндэс болдог.