|

Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын бүх санг шалгаж байна

nomun 2018/11/02 647 0

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2019 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Засгийн газрын тусгай сангийн тухай, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Боловсролын тухай хууль зэрэг 2019 оны төсвийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Энэ үеэр гишүүд ЖДҮ болон сангуудын талаар шүүмжлэхэд Сангийн сайд тайлбар өглөө. 

Тэрбээр "Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бүх санг шалгах захирамж гаргасан. Үүний дараа Сангийн яамнаас ажлын хэсэг гараад шалгалтаа эхлүүлээд явж байгаа. Үндэсний аудитын газраас шалгалт хийж, Сангийн сайдад бичиг ирсэн. Энэ сангуудыг өөрийн орлогоор нь санхүүжүүлэх ёстой гэдэг саналыг ирүүлсэн байгаа. Ер нь сангуудыг цаашид зөв механизмаар, ил тод, олон нийтийн оролцоог хангаад явуулах шаардлагатай байгаа” гэлээ. 

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. 


Санал болгох

Сэтгэгдэл

top