|

Чөлөөт бөхийн 23 хүртэлх ДАШТ эхэллээ

nomun 2018/11/13 762 0
 

Чөлөөт бөхийн 23 хүртэлх ДАШТ эхэллээ

 

Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны ДАШТ арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц. Хосбаяр, Орхон аймгийн "Ирээдүйн одод" клубийн дасгалжуулагч ОУХМ Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм. Эмэгтэй бөхчүүд өчигдөр, эрчүүд өнөөдөр Бухарестийг зорив. "U-23”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.

Санал болгох

Сэтгэгдэл

top