ЖДҮХС-аас зээл авсан бус аваагүй гишүүдийг тоолоход хамаагүй амар, гарын арван хуруунд багтана.
Хаа байсан арилжааны банк ЖДҮХС-аас 48 тэрбумаар нь идсэн баримт байна. Даварлаа даварлаа гэхэд юманд хэмжээ хязгаар байх хэрэгтэй. Одоо байтлаа Капитал банк Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг болж таарлаа. ЯГ ХАРАГДААЧ!!!
Арилжааны банк мэдээж авсан зээлээрээ мөнгөний нөөцөө нэмэгдүүлж, зээлийн хүрээгээ тэлсэн нь тодорхой. Мөн жилийн долоон хувийн хүүтэй авсан энэ их мөнгөө цааш нь иргэдэд хэдэн хувийн хүүтэй зээлүүлж байгаа бол? гэх хардлага хүн бүхэнд бий.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд Капитал банк нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий арилжааны банк юм. Энэ бол монгол улсад боломжит бүх хувилбарыг ашиглан мөнгө иддэг, угаадаг тогтолцоо бий болсны илрэл юм.
Энэ 48 тэрбумаар хэдэн гэр бүл хөл дээрээ босох бизнесээ эхлүүлж, хэдэн Монгол хүн ажилтай болох боломж вэ?
ЖДҮХС-аас зээл авсан гишүүд эхнээсээ зээлээ төлөөд эхэлсэн. Тэгвэл дараагийн зээлээ төлөгчөөр Капитал банк шударга бусаар олж авсан энэ 48 тэрбумаа төл!!!
Монгол хүний хөдөлмөрлөх, өсөн дэвжих, үндэсний үйлдвэрлэгч болох замыг хаасан увайгүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна!
М.Март
Эх сурвалж: MONGOLCOMMENT.MN