Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Энэ сарын 22-ны өдрийн 13:35 цагт Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдсны улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна.
Уг хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иргэдийг хөдөө орон нутгийг зорих, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулах, автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, жолооч болон зорчигчдоо хамгаалах бүсийг заавал хэрэглүүлж хэвшихийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.