|

Шинэ жилийн баяр угтаад худалдаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 500 төгрөгөөр нэмжээ

batdorj 2018/12/12 628 0

Манай улсад жил бүрийн баярын үеэр ялангуяа "Шинэ жил” "Цагаан сар”-ын үеэр хүнсний ногоо, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нэгэнтээ бичигдээгүй хууль болжээ. Дэлхийд хамгийн амттай нь Монгол үхрийн мах гэж гадаадын иргэд дуу нэгтэй хэлдэг. Энэ нь ч үнэн. Монгол улс 60 сая малтай, гурван сая гаруй хүн амтай.  Гэвч өнөөх амттай мах нь ард иргэдийнхээ амьдралаас тасарсан үнэтэй.  Хүрэлцэхгүй махны хомсдолд орсон нь тун эмгэнэлтэй. Энэ нь чухам юунаас болж байна вэ гэвэл мөн л нөгөө "ногоон цаас”-тай шууд холбоотой.

Урд хөрш БНХАУ ойрын жилээс монгол малын махыг ихэд сонирхоод буй. Монгол үхрийн мах Хятадын эдийн засгийн үнээр тооцвол хамаагүй хямд тул их хэмжээгээр малчдын гараас шууд бөгөөд зарагдаж байгаа үнээс нь илүү үнэтэй авч буй учир малчид ч мөн махаа "үнэтэй” зарж ашиг олох дуртай. Гэвч манай орон шиг бага цалинтай, өндөр хүүгийн зээлтэй, эдийн засаг тогтворгүй орны хүмүүс махыг тийм өндөр үнээр авах боломж байдаггүй.

Элдэв баяр дөхөж махны хэрэгцээ зайлшгүй их болсон энэ үеэр мах зардаг худалдаачид өөрийн дураар махны үнийг тэнгэрт тултал нь нэмчихдэг гэж иргэд шүүмжилдэг. Шинэ жилийн баярыг тохиолдуулан юмны үнэ өсч эхэллээ гэсэн иргэдийн гомдол их байсан тул үнэн худлыг дэнслэхээр бид газар дээрээс нь сурвалжиллаа. 

Баянзүрх  худалдааны захаар орж жимс жимсгэний үнэ ханш судаллаа. худалдагч  Чука  "жимс жимсэн бүтээгдэхүүн зардг зарим худалдаачид барааны үнийг өсгөсөн байж магадгүй, баяр болж байна бид ч гэсэн мөнгө олохын тулд адилхан л хичээж байна. Бусдаас түрүүлж бүтээгдэхүүнээ зарахын тулд аль болох хамгийн чанартай бүтээгдэхүүн оруулж ирж бусдаас хямд эсвэл арай буулгаж өгч хямд зарахыг хичээдэг жимсний үнээ нэмлээ ч энэ их худалдаачны өрсөлдөөн дунд бараагаа сайн зарахын тулд хямдруулж заран өөрсдөө ямар ч ашиг олохгүй үе бас бий"   хэмээн тэрээр  хэлсэн юм.

Энэ захад аль хэдийн шинэ жилийн уур амьсгал оржээ.  Иргэдийн хөл хөдөлгөөн ч ороход аль хэдийнэ шинэ жилийн уур амьсгал орчихсон хүн хөдөлгөөн ихтэй байлаа.

Гурил гурилан бүтээгдэхүүний тасгаас худалдан авалт хийж буй Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны иргэн Алтайтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр  "Баяр болохоор юмны үнэ нэмэгддэг нь одоо нээх сонин биш болчихсон. Энгийн л үзэгдэл. Бас худалдаачдаа хамаагүй муу хэлж болохгүй ээ. Тэд ч гэсэн амьдрах гэж зүтгэж байгаа” гэсэн юм.

Энэ захад зарагдаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээс 

Банана-1кг = 5000 төгрөг.

1кг Алим орж ирсэн газраасаа хамааран 3500-5000 төгрөг.

1кг Марако 4500-3000 төгрөг.

1кг Усан үзэм ястай ясгүйгээсээ хамааран 10000-12000 төгрөг.

1кг Лийр 7500-7000 төгрөг.

1кг Өргөст хэмх 5000-6000 төгрөг.

1кг брокколи 5500-6000 төгрөг.

1кг Хатаасан жимс 12000 төгрөг.

1кг Үхрийн мах ястай ясгүйгээсээ хамааран 7800-10500 төгрөг.

1кг Хонь 6800-700 төгрөг.

Салиам хиам 12000 төгрөг.

Годгор хиам 6500-7500 төгрөг.

Гахайн утсан мах 12000-18000 төгрөг.

Өндөг ширхэг нь 350 төгрөг.

3кг Майноз 13500 төгрөг.

2 литр наран цэцгийн тос 8500 төгрөг.

1 кг Тахианы мөч 8500 төгрөг.

1 литр Сүү 2500 төгрөг.

1 Литр Аарц 3500-3800 төгрөг.

1 кг Хатуу ааруул 18000 төгрөг

1 кг Хайлмаг 9000 төгрөг.

1 кг Төмс 900-1000 тагрөг.

1 кг Лууван 1500 төгрөг.

1 кг Манжин 1500 төгрөг.

1 кг Сонгино 2500 төгрөг.

5 кг Будаа 11500 төгрөг.

Лапша гоймон 6000 төгрөг.

1 кг Гурил 2400-1800 төгрөг.

1 кг Элсэн чихэр 2200 төгрөг.

1 кг Гурвалжин будаа 3000 төгрөг.

"Монкек” бялуу хэмжээ орцоосоо хамааран 16000-28000 төгрөг.

Нэг жижиг хайрцаг "зөв аарцны ундаа” 9000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Баянзүрх зах дээр худалдан авалт хийж байсан иргэн Сарангэрэлээс "Манайх үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж боддог. Гэвч үндэсний үйлдвэр нь хэтэрхий үнэтэй. Ноос ноолууран эдлэл, гар хийц, төмс будаа тариа нь хүртэл үнэтэй. Яагаад хүн амаа 20 нугалсан малтай байж өөрсдийн ард иргэддээ махаа арай хямд үнээр борлуулж, гадагшаа хятад ч байна уу орос ч байна уу илүү өндөр үнээр борлуулж болохгүй гэж.” гэв.

Өнөөдөр Монгол улс бензиний үнээ дагаж бараа бүтээгдэхүүн өсч, махаа дагаж хүнсний бүтээгдэхүүн үнээ нэмдэг болсон "арчаагүй” цаг үе бий болжэээ...

Гурилын худалдаачин  Г.Анартай валютын ханш өсөхөд наймаа хийдэг хүмүүст хэр их нөлөөлсөн бэ ? Зарим хүмүүс өөрсдийг чинь дур мэдэж үнээ нэмчихдэг гэдэг гэхэд тэрээр "Бид яалаа гэж дур мэдэн барааны үнийг нэмэх вээ дээ. Үнийг нэмж байгаа гол шалтгаан нь цаана авч байгаа бидний эх үүсвэр үнэ нэмсэнтэй холбоотой бид ашгаа олохын тулд тодорхой хэмжээгээр нэмж байгаа. Наймаа хийдэг биднийг "инфляц”-ын шуурганд хомрогодож өөрийнхөө хоол ундыг залгуулах гэж л 50 төгрөг л нэмэхэд ард иргэд бариж идчих гээд байдаг. Гэвч ард иргэдийн мөнгөөр их хэмжээний зээл аван "хүний нүд хуурсан тоглолт” хийж суугаа улс төрчдөдөө хариуцлага тооцож чаддаггүй” гэлээ.

Барс зах дээр худалдан авалт хийж буй Дорж өвөө хэлэхдээ " Намайг залуу байхад ч бүх юм сайхан байж дээ. 20 мянган төгрөгтэй дэлгүүр ороход тор дүүрэн юм авдаг байсан бол өнөөдөр энэ мөнгө ганц хэл махны үнэд ч хүрэхээ больжээ. Улс орон ч тогтвортой амар тайван байсан. Одоо бол " учраа мэдэхгүй хүүхдүүд төр болон тоглож, улс оронд хэт баян эсвэл нэн ядуу л гэж хуваагддаг болж. Ардын нам хоёр хуваагдаж ардчилсан нам хоорондоо хагарлаа, юу болоод байгааг үнэндээ мэдэх юм алга даа. Хойч үедээ л санаа зовох юм даа өвөө нь” гэж хэлэв.

Мөн Барс зах дээр худалдан авалт хийж байсан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Э. Аюуш хэлэхдээ "Барааны үнэ өсөхөд манай гэрийн амьдралд маш их нөлөөлдөг. Би охинтойгоо хоёул амьдардаг. Хороололд алт мөнгөний дархан хийж өдрийнхөө хуурай идэх, оройн хоолны мах авах мөнгөө олдог” гэв. "Томчууд” төрөө булаацалдаж булхайгаа дэлгэж байх энэ хооронд инфляц урд хожид байхгүйгээр өсч түүхэн дээд амжилтаа тогтоож юмны үнэ бага багаар өссөөр л... Баяр, наадам, тэмдэглэлт баярууд өдөр бүр тохиосоор байна.

Ulsturch.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top