|

Хар тамхи хилээр оруулж ирсэн залуусыг баривчилжээ

batdorj 2018/12/13 485 0

Залуус хар тамхи, мансууруулах бодист донтох явдал хэрээс хэтрэв. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд уржигдар мансууруулах бодис хилээр оруулж ирсэн байж болзошгүй залуусыг саатуулан, шалгаж эхэлжээ. Энэ хэргээс өмнө буюу арванхоёрдугаар сарын 10-ны үдэш Хан-Уул дүүргийн нутаг, "Хос өргөө” хотхонд хар тамхи хэрэглэж байсан 19-24 настай дөрвөн залууг саатуулсан гэнэ. 

Тэд манай оронд ургадаг мансууруулах төрлийн ургамал гэртээ хадгалан, хэрэглэж байсан аж. Тэднээс шинжилгээ авахад уг бодис илэрсэн гэдгийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эх сурвалжууд хэллээ. Хар тамхинд донтох эмгэгийг Монголд бүү хэл дэлхийд бүрэн эмчилж чаддаггүй. 

Эмчилгээний үр дүн нь ердөө 3-5 хувьтай байдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар ирсэн ч энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын тоо өссөөр байгаа. Тиймээс нэгэнт донтсон хүмүүсийг эмчлэх боломжгүй учраас мансууруулах бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд дэлхий нийтээрээ анхаарах болсон. 

Манай эцэг, эхчүүд, багш нар үр хүүхэд, сурагчдаа хэнтэй нийлж, юу хийж яваад хяналт тавьж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэхэд анхаарахгүй бол нэг л өдөр хар тамхинд донтсон хүүхдүүдээ хяналтаас алдаж мэдэх нь.

 

Unuudur.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top