|

Нийслэлийн Засаг даргыг энэ долоо хоногт томилно

batdorj 2018/12/24 607 0

Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хотын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. Тэгвэл НИТХ-ын ээлжит XXI хуралдааныг энэ сарын 28-нд 09.00 цагт хуралдуулахаар товлосон. Уг хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд энэ сарын 10-нд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Дараагийн хотын даргад хүчтэй яригдаж байгаа хоёр ч хүн бий. Тодруулбал,

НИТХ-ын дарга С.Амарсайхан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид дотроосоо Нийслэлийн Засаг даргыг томилох ёстой гэсэн байр суурин дээр байгаа аж. НИТХ дотроосоо Нийслэлийн Засаг даргыг томилно гэвэл хамгийн өндөр магадлалтай хүн нь С.Амарсайхан. 

Нөгөө нь "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаатар. МАН-ын генсек Д.Амарсайхан тэргүүтэй намын удирдлагуудын зүгээс "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мөнхбаатарыг хотын даргаар томилуулахаар лоббидож байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Б.Мөнхбаатарын хувьд өнгөрсөн онд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Өмнө нь БЗД-ийн  Засаг дарга, Хүн ам хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдын албан тушаал хашиж байсан билээ.

Түүнчлэн Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын нэр яригдаж байгаа юм. Ямартаа ч он гаргахаас өмнө хотын шинэ даргыг НИТХ хэлэлцэн томилох бололтой. 

Л.Одончимэг

 

 


Санал болгох

Сэтгэгдэл

top