|

ХҮН АМГҮЙ ШАХАМ БОЛСОН ТОСГОНД ХҮҮХЭЛДЭЙ ЭЗЭН СУУЖЭЭ

munkhbat 2019/01/09 960 0

ХҮН АМГҮЙ ШАХАМ БОЛСОН ТОСГОНД ХҮҮХЭЛДЭЙ ЭЗЭН СУУЖЭЭ

 

Япон улсын хүн ам эрс багасч байна. Ялангуяа энэ нь хөдөөгийн оршин суугчдад илүү мэдрэгдэж эхэлсэн аж. Учир нь хүмүүс хот руу шилжиж, тосгод эзгүйрч эхэлжээ. Үүнтэй холбогдуулан тосгоны нэгэн эр нас барагсдынхаа дурсгалыг хүндэтгэж, хүн амын тоо цөөрч байгаад хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд амьдардаг газраа "Хүүхэлдэйн байшин” хэмээх аймшигт бүтээл болгон хувиргажээ.

Японs Нагоро тосгондхот руу шилжсэн, эсвэл нас барсан хүмүүсийн хаягдсан байшингийн өмнө хүний хэмжээтэй хүүхэлдэйнүүд байршуулсан байна. Японы өмнө зүгт орших энэхүү тосгонд байршуулсан Цүкими Айаногийн зөөлөн хүүхэлдэйнүүд тус улсын хүн ам эрс цөөрч байгааг сануулах зорилготой. Харин эдгээр хүүхэлдэйн зургийн Британийн гэрэл зурагчин Тревор Могг Японы хамгийн жижиг арлын уулаар аялж яваад авчээ.

Өдгөө Нагоро тосгонд 40 хүрэхгүй хүн аж төрж байгаа аж. Треворын хэлснээр 150 орчим аймшигтай хүүхэлдэй харсан гэнэ. Ердөө л ганцхан гудамжтай энэ тосгонд нийт 350 хүүхэлдэй байршуулжээ.

Гэрэл зурагчин "Хаашаа л харна, дандаа хүүхэлдэйнүүд. Автобусны зогсоол, байшингийн өмнө, олон нийтийн төв, талбай, зогсоол гээд хаа сайгүй. 10 минут алхаад л хүссэн газартаа хүрээд очиж болох энэ тосгонд анх ирэхдээ би хүүхэлдэйнээс өөр хүн амьтан олж харахгүй нь л гэж бодсон. Энд нутгийн иргэд, жуулчид гээд аль аль нь байгаагүй. Бүхий л хаалга цоожтой байсан. Зөвхөн л хүүхэлдэйнүүд. Нэг хүүхэлдэй нь намайг үнэхээр их цочирдуулсан. Яг ард минь зогсож байсан тэр хүүхэлдэйг хүн үү, хүүхэлдэй юу гэдгийг би огт ойлгож чадахгүй байв” гэжээ.

Хүүхэлдэйнүүдийг 2000-аад оны эхээр Нагорогийн хамгийн залуу оршин суугч Цүкими Аяно Осакагаас аавыгаа асрахаар ирэхдээ бүтээжээ. Тухайн үед хүүхэлдэйгээ тосгоны хүн амыг олон болгож харагдуулах зорилготой хийж байсан аж. Энэ тосгонд залуус байхгүй. Тиймээс дунд сургуулийг нь зургаан жилийн өмнө хаасан юм. Мөн тосгон хүүхдүүд байхгүй, зөвхөн хүүхдүүд шиг хүүхэлдэйнүүд л бий.

Япон улсын хүн ам өдгөө 127 сая байгаа юм. Харин 35 жилийн дараа 100 хүрэхгүй сая болж буурах төлөвтэй байна. Өнгөрсөн сард тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ түүхэндээ анх удаа цагаачдад үүдээ нээсэн юм. Түүний явуулж буй бодлогын үр дүнд 340 000 гадаадын ажилчин цагаачдыг таван жилийн турш хүлээн авах аж.

Эх сурвалж: fishki

2-18 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ

1-30 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ3-18 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ4-20 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ5-15 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ6-9 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ7-7 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ8-7 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ9-7 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ10-5 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ11-4 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ12-3 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ13-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ14-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ15-2 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ16-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ17-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ18 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ19-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ20-1 Хүн амгүй шахам болсон тосгонд хүүхэлдэй эзэн суужээ

Санал болгох

Сэтгэгдэл

top