|

Нэг багш, ганц сурагчтай бага сургууль

batdorj 2018/12/07 558 0

БНХАУ-ын Хүнань мужийн Ёнжөү хотын Тяньлипин тосгонд нэг багш, ганцхан сурагчтай бага сургууль байдаг аж. Энэ хичээлийн жил эхлэхэд тус сургууль ердөө дөрөвхөн сурагч бүртгүүлж, элссэн ч одоо ганц нь л үлджээ.

Ердөө ганцхан сурагчтай, бусад ангид хичээл ордоггүй учир тус бага сургуулийн байрыг засаж, ихэнх ангийн хаалга, цонхыг битүүмжилжээ. Одоогоор дөрвөн ширээ сандал, хоёр самбартай нэг ангид ганц сурагчид л хичээл ордог гэнэ.  

Тяньлипин тосгоны бага сургуулийн бага ангийн багш Тан Бинюань 2013 онд тус сургуульд багшлахаар эл тосгонд ирсэн аж. Тэрбээр хятад хэл, математик, ёс зүй зэрэг ихэнх хичээлийг ордог аж. Харин тус сургуулийн цор ганц сурагч Хэнь Хонхуй долоон настай.

mnb.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top