|

Будда ийн өгүүлжээ

saikhnaa 2019/01/10 632 0

"Нүгэлт хүн гэгээн хүнийг доромжлох нь тэнгэр өөд нулимахтай адил. Түүний шүлс тэнгэрт хүрэхгүй, харин өөр дээр нь бууна. Нүгэлтний үйлдэл салхины өмнөөс шороо цацах мэт. Цацсан шороо өөрийг нь гутаахаас биш, өөдөө хийсэхгүй. Гутаал доромжлолд гэгээн хүн сэвтэхгүй. Нүгэлтэн өөрөө өөрийгөө л сүйтгэдэг.”


Будда ийн өгүүлжээ:
"Зам мөрийг хичээл сургуулиар эзэмших аргагүй. Чин зүрхээрээ л сэрж мэдэрвээс үнэний мөр болой. 
Бусдыг зам мөрт орохыг хараад баясах аваас үлэмж зол буяныг хүртэнэ.”

"Энэхүү зол буян шамшигдах уу?” гэж нэгэн хувраг асуужээ.

Будда өгүүлсэн нь:
"Нэг бамбарын галаас хэчнээн ч хүн бамбараа асааж, ашиг тусыг хүртэж болно. Гал дөлөө хуваалцлаа гээд уг бамбар унтрахгүй, урьдын адил ноцсоор байна. Зам мөрийн зол буян ч түүнтэй адил болой.”

Санал болгох

Сэтгэгдэл

top