|

Ц.Элбэгдоржийг Н.Энхбаярын хувь заяа хүлээж байна

batdorj 2019/01/21 684 0

Хууль дуудвал зангиагаа засаад, гутлаа үдээд очих хэрэгтэй. Дуудахад нь үл очвоос, хууль чам дээр ирдэг юм. Ингэж Элбэгдорж эрх мэдэлтэй байхдаа хэлж байсан. Энэ үгийг Н.Энхбаярт хаяглаж байсан. Н.Энхбаярын "оймсыг нь гозолзуулсан" захиалагч нь Элбэгдорж байсан. Тэгвэл хувь заяаны эргүүлэг Элбэгдорж дээр эргэн иржээ. Энхбаярыг өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж "Улаанбаатар таймс" сониныг шударга бусаар хувьчилж авсан, Солонгост хэвлүүлсэн номоо МИАТ-аар үнэ төлбөргүй тээвэрлэсэн, Эрдэнэт үйлдвэрт бөмбөлөг шахсан хэргээр шалган ял оногдуулж байсан.

 

Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн, баялгийг сорчилон цөлмөсөн, бизнес эрхлэгчдийг хууль шүүхээр далайлган "дээрэмдсэн" зэрэг үйлдлийн ард Элбэгдорж зогсож буй гэх мэдээллийг УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид ил хэлж эхэллээ. Хамгийн сүүлд Х.Баттулга ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэн даруй шалгах хүсэлтээ ерөнхий прокурор ЭнхАмгаланд гаргалаа.

Н.Сайнбилэг


Санал болгох

Сэтгэгдэл

top