|

Ливанд болсон халдлагыг НҮБ эрс буруушаалаа

bayaraa 2015/01/13 3547 380

Ливанд болсон халдлагыг НҮБ эрс буруушаалаа НҮБ. /Xinhua/. Ливаны Триполи боомт хотод амиа золиослогчийн хоёр халдлага үйлдэгдсэнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эрс зэмлэн буруушаажээ.

Гэмт хэрэгтнүүдийг хариуцлага хүлээлгэхийн төлөө бүх улс Ливаны эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллахыг Аюулгүйн зөвлөл уриалсан байна.

Ливаны тогтвортой байдлыг ганхуулах оролдлоготой нүүр тулсан үед үндэсний эв нэгдлээ хадгалахыг тус улсын иргэдэд, улс орныхоо тусгаарлалтын бодлогыг хүндэтгэж, Сирийн хямралд оролцохоос татгалзахыг Ливаны улс төрийн бүх намд Аюулгүйн зөвлөл уриалсан гэж мэдэгдэлд дурджээ.

Ливаны хойд нутгийн Триполи боомт хотод амиа золиосолсон хоёр халдлага гарсны улмаас долоон хүн амиа алдаж, 37 хүн шархадсан. "Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой, "Аль-Нусра Фронт” бүлэглэл уг халдлагыг үйлдсэнээ мэдэгдсэн байна.

Д.Нямтулга montsame

 НҮБ. /Xinhua/. Ливаны Триполи боомт хотод амиа золиослогчийн хоёр халдлага үйлдэгдсэнийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл эрс зэмлэн буруушаажээ.

Гэмт хэрэгтнүүдийг хариуцлага хүлээлгэхийн төлөө бүх улс Ливаны эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллахыг Аюулгүйн зөвлөл уриалсан байна.

Ливаны тогтвортой байдлыг ганхуулах оролдлоготой нүүр тулсан үед үндэсний эв нэгдлээ хадгалахыг тус улсын иргэдэд, улс орныхоо тусгаарлалтын бодлогыг хүндэтгэж, Сирийн хямралд оролцохоос татгалзахыг Ливаны улс төрийн бүх намд Аюулгүйн зөвлөл уриалсан гэж мэдэгдэлд дурджээ.

Ливаны хойд нутгийн Триполи боомт хотод амиа золиосолсон хоёр халдлага гарсны улмаас долоон хүн амиа алдаж, 37 хүн шархадсан. "Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой, "Аль-Нусра Фронт” бүлэглэл уг халдлагыг үйлдсэнээ мэдэгдсэн байна.

Д.Нямтулга montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top