|

Дохио!!!...Цаг агаарын аюултай үзэгдэл болно

saikhnaa 2016/04/14 14305 3772

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. Энэ сарын 15-нд төв, зүүн зүгийн нутгаар, 16-нд зүүн зүгийн нутгаар, 18-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 16-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

Санал болгох

Сэтгэгдэл

top