|

Путин Украины сөргөлдөгч талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалав

tonshuul 2015/02/04 3996 488

Путин Украины сөргөлдөгч талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоохыг уриалав

 

Украины цэргийнхнийг  зэвсэглэх шаардлагатай байгаа тухай   Өрнөдийн мэдээлэл гарсны дараа  Орос улсын  ерөнхийлөгч  уриалга гаргажээ.  Ажиглагчид Украины байлдааны тактик Югославын дайнтай адил төстэй явж  байна хэмээн тэмдэглэж байна.

Ерөнхийлөгч Путин Украины талуудыг мөргөлдөөн ба  үүнтэй төстэй  аливаа илэрлийг зогсоохыг уриалсан гэж төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга  Дмитрий Песков мэдэгджээ.  "Ерөнхийлөгч Донбасст үргэлжилж  буй  байлдааны ажиллагаанд  болон цус асгарч буйд  гүнээ  түгшиж байна " гэж Песков хэлжээ.
Өөрсдийгөө  Бүгд Найрамдах  улсаар тунхагласан  Донецк болон Луганскийн улсуудын   тэргүүн нар буюу  Александр Захарченко ба  Игорь Плотницкий нар хийсэн мэдэгдэлдээ,  "салан тусгаарлагчид" давшилтад орох төлөвгүй байгаа гэжээ. Гэхдээ энэ нь зөвхөн хязгаарлалтын шугаман дээр хүчинтэй гэдгийг онцолжээ. Гэтэл  ДБНУ өмнө нь  сайн дурын   цэрэг татлага явуулж байгаа тухай зарласан..
Нөгөөтэйгүүр, Ассошейтэд пресс агентлагийн уламжилж байгаагаар,  ирэх долоо хоногт АНУ –ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлер Ангела Меркельтэй Вашингтонд  яриа хэлэлцээр явуулах гэж байна. Обамагийн туслахын яриагаар,  АНУ болон Германы  тэргүүн нар  Орос улсыг "салан тусгаарлагчдад”дэмжлэг үзүүлж, энхийн гэрээний болзлуудыг хэрэгжүүлэхээс татгалзсаных нь  төлөө  хариуцлага хүлээлгэх  ёстой гэдэг дээр санал нэгтэй байгаа юм.

А.Огторгуймаа  montsame

Санал болгох

Сэтгэгдэл

top