Төрийн шагналт, СГЗ, зохиолч, яруу найрагч Д.Төрбатын "Маршалын нууц товчоо” номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.
Маршалын бодит амьдралд тулгуурлан бичсэн 12 бүлэг бүхий уг номоо зохиогч маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан байна. Тэрбээр тун удахгүй тус номынхоо хоёрдугаар ботийг уншигч түмэндээ барихаар зэхэж байгаа аж. Номын нээлтэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цоодол, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав нарын төлөөлөл оролцлоо.