|

Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

saikhnaa 2015/12/16 1626 70

Сэрэмжлүүлэг: Мөс цөмөрч, хоёр хүн амиа алджээ

 

Хар ус нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад, мөс цөмөрч живжээ. Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын "Бөөр” гэдэг газар /аймгийн төвөөс 102 км, сумын төвөөс 10 км-т/ иргэн О /29 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/ нар "Мазда камель” загварын автомашинтай "Хар-Ус” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмрөн живж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

 

Ослын тухай дуудлагын 10:12 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдал, цагдаагийн алба хаагчид очиход иргэн О /29 настай, эрэгтэй/ нуурын эргээс 1.5 км-т осгож нас барсан байжээ. Харин Б /25 настай, эрэгтэй/-ийн цогцсыг тухайн өдрийн 19:00 цагт уснаас гарган цагдаагийн  байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Нуурын усны гүн 4 метр, мөсний зузаан 15-18 см орчим байжээ. Осол нуурын эргээс 500 метр орчим зайд гарсан байна.

 

Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа  хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа аж. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулсаар байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top