Т.Лхагвасүмбэрэл агсан ердөө 27 насандаа өөд болсон нь байгаль хамгаалагчид тэр дундаа цасны ирвэсийг хамгаалан, судалдаг мэргэжил нэгтнүүдэд нь том цохилт болсон юм.
Т.Лхагвасүмбэрэл амьд ахуйдаа Говь-Алтайн салбар нуруудын нэг Тосон Бумбын нуруунд ашигт малтмалын хайгуулын өрөм тавиулахгүй хэмээн тэмцдэг байсан ба үүнээс шалтгаалж үл таних хүмүүсээс удаа дараа амь насанд нь заналхийлж, дөрвөн ч удаа халдлагад өртсөн тухай түүний аав хэвлэлд ярьсан байдаг.
Тосон Бумбын нуруунд ховордож, улаан номонд орсон ирвэсийн тоо толгой ердөө 22 ширхэг үлдсэн учраас тэрээр уул уурхайн компаниудаас энэхүү амьтны хойшдын ирээдүйг аварч хамгаалахаар цогтой тэмцдэг байсан түүний үхлийн шалтгаан одоо ч тайлагдаагүй байгаа билээ.
Эцсийн бүлэгт эх оррноо үгээр биш, амиараа хамгаалж ирсэн Т. Лхагвасүбэрэл агсны дүр "Баатар”-ын дүрд мөнхлөгдөн үлдлээ.
Монголын мянга мянган зоригт, зүрх сэтгэлтэй хөвгүүдийн төлөөлөл түүний хийж байсан үйл хэрэгт нь зориулж, "Түмэн Хишигтэн" цогцолбор ийнхүү дүрийг нь мөнхжүүлсэн байна.
Эх сурвалж: Bolod.mn