|

Ам.долларын ханш эрчимтэй өсөж 2000 хүрэх нь ээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал аа!

tonshuul 2015/01/14 8815 1178

Ам.долларын ханш эрчимтэй өсөж 2000 хүрэх нь ээ Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал аа!Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1936-1945 төгрөгөөр  зарж байна. "Найман шарга” зах дээр ам.долларын ханш 1939 төгрөгтэй тэнцжээ. Монголбанкны хаалтын ханшаар ам.доллар 1929 төгрөгийн ханштай байна.


Тэгвэл ирэх сард  ам.долларын ханш 2000 төгрөгт  хүрч магадгүй гэх болгоомжлол иргэдийн дунд бий боллоо. Учир нь хоёрдугаар сар бол Монголчууд бидний өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг цагаан сарын баяр болдог учир юм юмны үнэ өсдөг билээ.

Энэ бүхний гол буруутан Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал болж байна. Түүнийг эдийн засгийн хямралын үндэс болж байгаа долларын ханшийг сул тавьж ажлаа хийж чадахгүй байгаа тул яаралтай огцруулж хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн яриа төрийн ордон дотор бүү хэл ард түмний дунд хүчтэй яригдаж эхэлжээ.

Б.Харцага

Эх сурвалж: www.FACT.mn


Санал болгох

Сэтгэгдэл

top