|

Согтуу жолоочийн эрхийг 3 жил хүртэл хасна

tonshuul 2015/07/09 1996 219

Согтуу жолоочийн эрхийг 3 жил хүртэл хасна

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ автомашин жолоодож байгаа хүн гар утас хэрэглэхийг хориглох талаар төсөлд туссан эсэхийг лавлаж байлаа. Тэрбээр, жолооны ард яваа хүмүүс гар утсаараа ярих, олон нийтийн сүлжээнд нэвтрэх явдал байнга ажиглагддаг учир ард иргэдийн аюулгүй байдлын үүднээс энэ асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан. Ажлын хэсгээс хариулснаар, гар утас хэрэглэснээс үүдсэн зам тээврийн хэрэг, зөрчил одоогоор бүртгэгдээгүй байгаа хэдий ч жолооны ард гар утас хэрэглэхтэй холбоотой заалт хуулийн төсөлд туссан аж.

Түүнчлэн гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд санал солилцсоны эцэст, хуулийг олон нийтэд сурталчлах хугацаа гаргах, тэр хугацаанд замын хөдөлгөөний дүрмээ батлан нийтэд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэн хуулийг есдүгээр дүгээр сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ. Хууль зүйн байнгын хорооноос жолоодох эрхийн болон олон улсын жолооны үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулна гэсэн нэг саналыг оруулж ирсэн бөгөөд дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Тус хуулинд анх удаа согтуугаар машин жолоодвол 10000 төгрөгөөр торгодог байсныг 400000 төгрөг болгож, давтвал 800000 торгож шоронд хорих, эрхийг 3 жил хүртэл хасах зэрэг заалтыг оруулж өгчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top