2013 онд зохион байгуулагдсан Бостоны марафон гүйлтийн үеэр ах, дүү Царнаев нар үзэгчдийн дунд тэсрэх бөмбөг дэлбэлж, дөрвөн хүний аминд хүрсэн. Бостоны цагдаа нар ах Тамеланыг буудан хороосон бол Жохарыг баривчилсан билээ. АНУ-ын холбооны шүүхээс өчигдөр Жохар Царнаевт цаазын ял оноожээ. Шүүх хуралд халдлагын үеэр тахир дутуу болж хөдөлмөрийн чадвараа алдсан 17 гэрч оролцсон бөгөөд Жохар тэднээс уучлалт гуйж, өмгөөлөгчдөө талархалаа илэрхийлсэн байна. Тэрбээр мөн "Аллахад баярлалаа. Эцсээ хүртэл надтай хамт байсанд баярлалаа” гэж хэлжээ.
Ах, дүү Царнаев нар чечень гаралтай бөгөөд тэд АНУ-ын Засгийн газрын исламчуудын эсрэг явуулж буй бодлогыг эсэргүүцэж, ийнхүү халдлага үйлдсэн байна.
Цаазын ял гүйцэтгэх ажиллагаа нэг жил хүлээгддэг гэнэ. Энэ хугацаанд ял сонссон этгээд давж заалдах эрхээ эдлэх боломжтой аж.