|

Дарханы АН-ын “дарга” гэж өөрийгөө нэрлэдэг Л.Наранбаатарын но-той зурагнууд ил боллоо

bayaraa 2015/02/11 1972 132

Дарханы АН-ын “дарга” гэж өөрийгөө нэрлэдэг Л.Наранбаатарын но-той зурагнууд ил боллоо

 

 Дарханы Ардчилсан намын асуудал хурцдаж буй нь Л.Наранбаатар гэгч залуутай холбоотой. Тэрбээр Дарханы Ардчилсан намын жирийн
гишүүдийн эрх ашгийн төлөө АН-ын удирдлагуудтай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж, жагсаал цуглаан хийж байсан нь саяхан.
 
 Л.Наранбаатар гэх залуу гэнэт АН-ын удирдлагууд руу "дайрах” болсон нь цаанаа учиртай байжээ. Учир нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн бололтой. МАН-аас зохион байгуулж буй арга хэмжээнд оролцож байсан гэрэл зураг нь цацагдаж, Дарханы АН-ын гишүүдийг ч гайхширалд оруулав.

 

 Түүнийг НАМЗХ-ных гэх мэдээлэл цацагдаж байсан ч, энэ удаа баримттай зураг нь цацагдаж эхэллээ. Тэрбээр МАН-ын залуучуудын нэгдэл болох НАМЗХ-ны хэд хэдэн арга хэмжээнд оролцож тэр бүү хэл бага хурлын гишүүн нь байсан хэмээгддэг. Үүнийгээ мөн л үгүйсгэж зөвхөн бичиг цаасны түвшинд асуудал үүсгэж байсан бол энэ удаад асуудал улам хурцдаж "2010 оны Алтансарнай” арга хэмжээнд оролцсон зурагнууд ил болжээ.

 

 Цаашид АН харин Л.Наранбаатарыг Дарханы намын дарга байх эсэх асуудал дээр энэхүү зураг цэг тавьчих шиг боллоо.

www.uls.mn


URL: http://www.fact.mn/206176.html

Санал болгох

Сэтгэгдэл

top