Анх Өмнөд Амеркийн Перу улсад тарьмал аргаар гарган авч хүнсэндээ нэвтрүүлсэн энэхүү амтат ногоо нь дэлхий нийтэд жилдээ 125 гайруй сая тонноор хэрэглэгддэг. Ямар ч хоол саладанд амт үзэмж нэмдэг энэхүү ногоо нь дангаараа ч маш амттай тул зарим үед жимсний тоонд хүртэл ордог. Уураг, сахар, каротин болон А, С, В1, В2, В3, К, Р, РР амин дэмээр баялаг төдийгүй кали, кальци, магни, иод, төмөр, хүхэр, фосфор зэрэг байгалийн бичил элементийг ч агуулдаг учир хүний биед асар их хэмжээний шим тэжээлийг өгч чаддаг.
Тарих аргачлал
1: Үрээ бэлдэж, суулгацаа тарина
2: Суулгацаа
байргуулахдаа 1 м.кв талбайд 4 мөчир үргэлжээр суулгах ба энэ нь
хөрснөөс авах тэжээлийг тэнцвэржүүлдэг, тиймээс хэтэрхий шигүү биш
тогтосон зайд тарих хэрэгтэй.
3: Хамгаалалт: Ургасан мөчрөөс зөвхөн нэг үндсэн мөчиртэй ургуулах хэрэгтэй, дээш
ургах тусам хажуу тийш хүндэрч унадаг тул үндсэн мөчрөөс дээшээ сойж
уяах болон хажуу талаас нь урт модоор түшиж бэхлэх хэрэгтэй.