Монгол улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая
хүн амтай болсон байна. Монгол улсын хүн ам 2013 оны 12 дугаар сарын
31-ны байдлаар 2931277 байсан бол 2014 онд Монгол улсад 81715, гадаад
оронд 1121 хүүхэд төрснөөр өнгөрсөн оны 12 дугаар сарын 31-ны байдлаар
нийт хүн амын тоо 2 995 949 болжээ. Монгол улсын Үндэсний статистикийн
хорооноос 2015 оны нэгдүгээр сард Монгол улсын гурван сая дахь иргэн
төрнө гэдгийг мэдээлсэн. Төрөлтийг хуанлийн өдрөөр тооцож, өдөр бүрийн
00.00 цагт тасалбар болгоно. Төрсөн цагийг Улаанбаатар хотын цагаар
тооцох учир цагийн зөрүүтэй аймгууд хүүхдийн төрсөн цагийг орон
нутгийн цагаар болон Улаанбаатар хотын цагаар бичиж мэдээлэх юм.
Монгол улсын гурван сая дахь иргэн, үе чацуутанг хүлээн авахаар төрөлтийг бүртгэх, мэдээлэх, эх нярайд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг Орхон аймгийн ЭМБайгууллагууд ханган ажиллаж байна.Тухайлбал нэгдүгээр сард төрөх эхчүүдийг товлолын дагуу үзэж, төрөлтийн төлөвлөгөөг гаргах, алслагдсан багт амьдарч байгаа жирэмсэн эхчүүдийг эхийн амрах байранд амруулах, эх ургийн талаас хүндрэлтэй,өндөр эрсдэлтэй жирэмсэн болон дутуу төрөхөөр завдаж буй эмэгтэйчүүдийг хэвтүүлэн эх,нярайд тусламж үйлчилгээг удирдамжийн дагуу үзүүлэн, эм тариа, цус цусан бүтээгдэхүүн,эмнэлгийн хэрэгсэл,яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

erdenet.mn