|

6 сургууль 24.4 сая төгрөгийн өртэй болжээ

namuunaa 2015/10/28 2357 213

 Манай аймгийн Баян-Өндөр, Орхон, Эрдэнэт цогцолбор сургууль болон 7, 8, 18-р сургууль "Үдийн цай” хөтөлбөрт хүнс нийлүүлэгч ААН-үүдэд өртэй болжээ. Тодруулбал, 9-р сарын байдлаар эдгээр сургуулийн нийт 24.4 сая төгрөгт хүрсэн байна. Өр үүссэн нь төсөвтэй холбоотой гэж холбогдох байгууллагаас нь тайлбарлаж байна. Учир нь өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 1-5-р ангид 7700 орчим хүүхэд суралцаж байсан. Харин энэ хичээлийн жилд энэ тоо 8800 гаруй болж өсжээ.
Учир нь өнгөрсөн хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын 1-5-р ангид 7700 орчим хүүхэд суралцаж байсан. Харин энэ хичээлийн жилд энэ тоо 8800 гаруй болж өсжээ.
Гэтэл энэ хичээлийн жилд манай аймагт Үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийг өмнөх хичээлийн жилд суралцаж байсан хүүхдийн тоогоор бодож баталсан нь өр үүсэх шалтгаан болжээ. Мөн дээрх хөтөлбөрийн санхүүжилт хийгдэлгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Харин өнөөдрөөс сургуулиудын дансанд санхүүжилт нь орсон байна.

Энэ хичээлийн жилд "Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд 16 сургуульд 17 ААН гэрээгээр хүнс нийлүүлж байна. "ААН болон сургууль хооронд байгуулсан гэрээнд төсвийн хүндрэлтэй үед зээлээр хүнс нийлүүлэх талаар туссан байдаг тул ямар нэгэн тасалдал үүсэхгүй” гэж Боловсрол, соёлын газрын Төсөв, санхүү хариуцсан ахлах мэргэжилтэн ярьлаа.

Өөрөөр хэлбэл "Үдийн цай” хөтөлбөрийн хоол, хүнсний хэмжээ чанарт өөрчлөлт орохгүй гэж үзэж байна гэсэн үг юм. Гэхдээ сар бүрийн эцсээр өр хуримтлагдах асуудал цаашдаа үргэлжлэх гэнэ.

Оны эцэст энэ асуудал шийдвэрлэгдэнэ гэсэн хүлээлт байгаа гэнэ. Учир нь "Үдийн цай” хөтөлбөрийн дутуу батлагдсан төсвийг оны эцэст хэлэлцэх Улсын төсвийн тодотголд оруулах юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top