|

Монголыг ийм ирээдүй хүлээж байна

namuunaa 2015/08/10 14038 3267

Хямралыг хэрхэн даван туулах талаар улс орон бүр өөрийн шийдлийг боловсруулж байна. Мөн бизнес эрхлэгчид ч ялгаагүй төрөл бүрийн стратегиар хямралын он жилүүдийг хэтэвчээ нимгэлэлгүй давах арга сүвэгчлэн суугаа. Энэ үеэр www.tradingeconomics.com сайтад Монгол Улсын эдийн засгийн 2050 он хүртэлх төлөв байдлын талаарх урьдчилсан төлвийг нийтэлжээ. Хэдийгээр ийнхүү судалгаа нийтэлсэн ч энэ бол зөвхөн урьдчилсан төлөв байдал хийгээд гадаад улс орны эдийн засагчдын Монголыг харж буй хөндлөнгийн өнцөг гэдгийг дуулгая. Энэхүү мэдээллийг уншигч танд нэмэлт хачиргүйгээр хүргэе.  
 
Төгрөгийн ханш сулрах уу, эсвэл...
 
Дэлхийн эдийн засаг, худалдааны макро моделиуд болон шинжээчдийн дүгнэлтэд дурдсанаар энэ улирлын сүүл хүртэл ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1950 төгрөг байх төлөвтэй байна. Харин www.tradingeconomics.com сайтын тооцоолсноор дараагийн 12 сарын турш энэ ханш 2077 төгрөгт хүрэхийг үгүйсгэхгүй аж. Харин урт хугацаанд төгрөгийн ханш 2020 он гэхэд 1775, 2030 онд 1768, 2050 онд 1720 төгрөгт хүрэх талаар эдийн засгийн моделиудад тусгагдсан талаар мэдээлжээ.
 
ДНБ-ий өсөлт хэдэн тэрбум "ногоон”-д хүрэх вэ?
 
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ улирлын сүүл гэхэд 12.67 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн дүгнэлтийг Дэлхийн эдийн засаг худалдааны судалгаа болоод шинжээчдийн дүгнэлт харуулж байна. Урт хугацаанд Монгол Улсын ДНБ 2020 онд 15.07 тэрбум, 2030 онд 21.11 тэрбум, 2050 онд 33.19 тэрбум ам.доллар байх төлөвтэй аж.
 
Тэгвэл энэ улирлын сүүл гэхэд ДНБ-ий өсөлт 4.20 хувьд хүрэх нь. Харин дараагийн 12 сарын турш энэ үзүүлэлт 3.97 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглажээ. 2020 онд Монгол Улсын ДНБ 3.64, 2030 онд 3.65, 2050 онд 3.65 хувиар тус тус өснө гэж судлаачид үзсэн байна.
 
2020 он гэхэд нэг хүнд 2300 ам.доллар ногдоно
 
Тус сайтад дурдсанаар энэ улирлын сүүл гэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 1953.34 ам.долларт хүрэх нь. Урт хугацаандаа гэвэл 2020 онд энэ үзүүлэлт 2367.47, 2030 онд 2965.12, 2050 онд 3602 ам.долларт хүрэх магадлалтай аж.
 
Ажилгүйдэл буурна
 
Энэ улирлын сүүлчид Монгол Улсын ажилгүйдэл долоон хувьд хүрнэ гэсэн таамаг байна. Харин дараагийн 12 сарын хугацаанд энэ тоо 8.30 хувьд хүрч мэдэх нь.  Урт хугацаандаа ажилгүйдэл 2020 онд 7.20, 2030 онд 6.98, 2050 онд 6.98 хувьд хүрэх нь.
 
Цалин өсөх үү?
 
Энэ асуултад дээрх судалгаа ямар хариу өгсөн бол. Энэ улирлын сүүлч гэхэд Монгол Улсын дундаж цалин 868 мянган төгрөг байхаар байна. Тэгвэл дараагийн нэг жилд энэ үзүүлэлт 866 мянган төгрөг байх нь. 2020 он гэхэд дундаж цалин 796 мянга, 2030 онд 677 мянга, 2050 онд 543 мянган төгрөг байна гэсэн судалгаа гарчээ.
 
Инфляц буурна
 
Энэ улирлын төгсгөлд инфляц 7.83 хувь байна гэж судлаачид үзжээ. Ирэх нэг жилийн хугацаанд энэ тоо 6.10 хувь байх нь. Тэгвэл 2020 онд зургаа, 2030 онд тав, 2050 онд 4.50 хувийн инфляц биднийг хүлээж байна.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэх бол?
 
Дэлхийн эдийн засаг худалдааны судалгаанд дурдсанаар энэ жилийн сүүл гэхэд Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт  16612.88 сая ам.долларт хүрэх нь. Ирэх жил гэхэд энэ тоо 15612.30 сая ам.доллар болох аж. Харин 2020 онд 9333.58 сая, 2030 онд 5971.03 сая, 2050 онд 5961.93 сая ам.долларт хүрнэ гэж эдийн засагчид үзжээ.
 
Уул уурхайн бүтээгдэхүүн өсөх үү?
 
Энэ жилийн сүүл гэхэд Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хасах 0.68 хувьд хүрнэ гэж судлаачид үзсэн байна. Ирэх 2020 он гэхэд энэ үзүүлэлт 7.58, 2030 онд 7.58, 2050 онд ч энэ тоо хэвээр байх нь.
 

Зах зээл

Одоогийн байдал

2015 оны III улирал

2015 оны IV улирал

2016 оны I улирал

2016 оны II улирал

2020 он

Төгрөг

1983.50

1950

1985

2058

2077

1775

ДНБ

12.02

12.67

12.67

13.1

13.52

15.07

1 хүнд ногдох ДНБ

1900.97

1953

1958

1975

1991

2367

Ажилгүйдэл

7.40

7

7.14

9.3

8.3

7.2

Цалин

851.40

868

871

868

867

797

Инфляц

7.30

7.83

7.72

6.19

6.1

6

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

16606.61

16613

16114

15843

15612

9334

Эх сурвалж: http://www.tradingeconomics.com/mongolia/forecast

Санал болгох

Сэтгэгдэл

top