|

“Гамшигт тэсвэртэй хот” төсөл Орхон аймагт хэрэгжинэ

saikhnaa 2019/01/31 493 0

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар, "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн менежментийг сайжруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн "Гамшигт тэсвэртэй хот” төслийг 2019-2020 онд хэрэгжүүлэхээр боллоо.

 

"Гамшигт тэсвэртэй хот” төслийн хүрээнд Хойд бүс болох Орхон, Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн  иргэдэд зориулсан "Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, "Аюулгүй өрх”, "Аврагч мазаалай” хүүхдийн сургалтын кабинетыг тохижуулахад хамтран ажиллах юм.

 

  Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн гамшигт өртөмтгий 6 баг хамрагдаж байна.

 

  Төсөл хэрэгжснээр суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах цаашлаад "Гамшгаас хамгаалах тухай хууль”, "Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

top