Засгийн газрын Лхагва гарагийн /2019.01.30/ ээлжит хуралдаанаас Сирийн 1,000 хүүхдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ.
Арабын Бүгд Найрамдах Сири Улсад олон хүний амь эрсдэн, их хэмжээний эд материалын хохирол учирч байгаатай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.
Монголын улаан загалмайн нийгэмлэгийнхэн "Хайрцаг дүүрэн хайр” аян өрнүүлж, хөнжил, гудас, хичээлийн хэрэглэл, анхны тусламжийн иж бүрдэл зэргийг бэлтгэж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгийг Засгийн газраас гаргахаар болжээ.
Хятадын Синьхуа агентлаг Засгийн газрын энэ шийдвэрийн талаар мэдээлж, тусламжийн нийт мөнгөн дүн 103 сая төгрөг/40 мянган ам.доллар/ хэмээсэн байна.
Сири Улсын 13 сая хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байгаагийн зургаан сая нь хүүхэд байгааг олон улсын байгууллагууд мэдээлж буй.