|

Ливанд байгаа Сирийн дүрвэгсэд хүүхдүүдэд тусална

tonshuul 2017/05/14 623 0
 
Ливанд байгаа Сирийн дүрвэгч хүүхдүүдийн боловсрол хүртэхэд нь туслах зорилгоор Хятадын засгийн газраас НҮБ-ын хүүхдийн санд нэг сая ам.долларын хандив өргөлөө.

12-нд, Хятадаас Ливанд суугаа элчин сайд Ван Кэжянь Ливаны зүүн нутгийн Бекаа хөндийн нэгэн сургуульд тусламжийн бараа хүлээлгэн өгөх арга хэмжээнд оролцов. Тэрээр хэлэхдээ, 2016 оны 9-р сард болсон НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх хуралд, Хятадын засгийн газрын зүгээс холбогдох улс орон, олон улсын байгууллагад нэг зуун сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгоно. Үүний нэг сая ам.долларыг Ливанд байгаа Сирийн дүрвэгч хүүхдүүдийн боловсрол хүртэхэд туслах зорилгоор НҮБ-ын хүүхдийн санд хандив өргөнө хэмээн амласан юм гэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top