|

Жихадист босогчид Сирийн түлхүүр баазыг эзэллээ

namuunaa 2015/09/10 865 0

Сирийн баруун умард хэсэгт орших Идлэб хотын ойролцоо байрлах Сирийн Абу Духур агаарын бааз эзлэгджээ. Сирийн босогчид Идлэбын ойролцоо байрлах гол бааз Абу Духур агаарын бааз руу хоёр жилийн турш халдлага хийж ирсэн бол өчигдөр  тус баазыг сөргөлдөгч талынхан булаан эзэлсэн байна. Албаныхан уг сөргөлдөгч талынхан энэ үйлдлээрээ Ал-Нусра болон Исламын улс бүлгэмтэй холбоотой болж болзошгүй гэж үзэж байгаа ч тулалдааны үеэр хэдэн хүн нас барсан, хэдэн хүн бэртсэн, барьцаалагдсан тухай албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард уг бүлэглэл тус бүс нутгийн Идлэб, Жиср ал-Шухор зэрэг хотуудын эзлээд байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top