|

КFC сүлжээний хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байжээ

batdorj 2019/02/18 223 0

 

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр гарсан шинжилгээний хариуг танилцуулсан байна. Энэ талаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дэд дарга Ц.Энхтүвшин, "Зайсангийн КFC-ийн талаар иргэдээс хоёрдугаар сарын 11-нд мэдээлэл анх ирсэн.  Хоёрдугаар сарын 12-нд Хан-Уул дүүргийн прокурорт холбогдох байгууллагаас хүсэлт гаргаж тухайн салбарыг хаалгасан. Уснаас өвчин үүсгэгч бактер илэрсэн. Хоёр ажилтан нь цусан суулга өвчний халдвартай мөртлөө эрүүл ахуйн бичгийг хуурамчаар хийж бичүүлсэн тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн бүтээгдэхүүний дээж, материалууд нь өвчин үүсгэгч бактертай байж. Одоогоор 40-өөд хүн эмнэлэгт байгаа. Өнөөдрөөс бүтээгдэхүүний дээж нь шаардлага хангаагүй тул бүх салбаруудыг хаана" гэж бичсэн байна.


Санал болгох

Сэтгэгдэл

top