|

Канад Оросын эсрэг хоригоо чангатгав

namuunaa 2015/07/01 526 0

 Канадын эрх баригчид ОХУ-ын эсрэг хоригоо чангатгав. Тус улсын Засгийн газрын вэб сайтад Оросын эсрэг хоригт өөрчлөлт оруулсан тухай мэдэгдлийг тавьсан байна. Тодруулбал хориг тавьсан хүний тоог гурваар,  Оросын "Газпром" зэрэг 4 компанийг нэмж оруулжээ. Үүнд Евроазийн залуучуудын холбооны тэргүүнүүд болох А.Дугин, П.Канищев, А.Коваленко зэрэг хүмүүсийг оруулсан байна.

Канадын эрх баригчид анх өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр ОХУ-ын эсрэг хориг тавьсан билээ. Ингэхдээ Оросын долоон гэр бүл, Крымд хариуцлагатай алба хашдаг гурван хүнийг Канадад нэвтрэхийг хориглосон бөгөөд  дараахан нь уг жагсаалтад 14 хүнийг нэмж оруулсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл

top