"Эрдэнэт” үйлдвэрийн Ган бөөрөнцөгийн цехэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дөрөвдүгээр шатны хяналт шалгалт өнгөрсөн 7 хоногт хийгдлээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭАБОХХ-ээс зохион байгуулдаг тус цогц шалгалтын бүрэлдэхүүнд холбогдох 20 гаруй мэргэжилтнүүд өөрийн чиглэлээр хамтран ажилласан байна.
Шалгалтын явцад Ган бөөрөнцөгийн цехийн ажлын байрны нөхцөл, техникийн аюулгүй байдал зэрэг асуудлаар хэд хэдэн зөрчил илэрснийг шалгалтын дүнгийн хурал дээр ажлын хэсгийнхэн онцолж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар, зөвлөмж өглөө. Дээр дурьдагдсан зөрчил дутагдлаа арилгаж, үйл ажиллагаагаа илүү сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгч, даалгаврын биелэлтийг шалган, ерөнхий үнэлгээ тогтоох шийдвэрийг шалгалтын дүнгийн хурлаас гаргасан байна.