Орхон аймагт зөгийн аж ахуй эрхлэгч иргэд хамтран "Орхон аймгийн зөгийчдийн холбоо” НҮТББ-ыг 2014 онд байгуулжээ. Тус төрийн бус байгууллагын гишүүд 3-р сард дахин хуралдаан зарлаж зөгийн аж ахуй эрхлэгч иргэдийн саналаар тус ТББ-ын тэргүүнээр Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтыг сонгон ажиллуулахаар болсон байна.
Өнөөдөр буюу 3-р сарын 4-ны өдөр удирдах зөвлөл, нийгэмлэгийн тэргүүн, гүйцэтгэх захирал, хяналтын алба нийлсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа.
Хуралдаанаар Орхон аймгийн зөгийн аж ахуй эрхлэгчид болоод тэдний бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
Тэд зөгийн аж ахуй эрхлэгч иргэдээ дэмжин ажиллах, орхон аймгийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж байна.