УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Санал хураалтад 50 гишүүн оролцсоноос 37 нь дэмжив. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Болд нарын таван гишүүний санаачилсан юм.