|

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч байнгын хороонд шилжүүллээ

namuunaa 2015/09/15 669 0
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Чуулганд 76 гишүүн оролцохоос 59 гишүүн оролцов.
Эхлээд "Ерөнхийлөчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй” гэсэн санал хураахад нийт гишүүдийн 83,1 хувь нь буюу 49 гишүүн зөвшөөрч уг хоригийг хүлээн авлаа. 

Дараа нь тогтоолын төсөлтэй холбоотой санал хураахад мөн л 83,1 хувь буюу 49 гишүүн дэмжлээ.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хуралдаад эцсийн найруулгаар УИХ-д оруулж ирэхээр боллоо. 
Тэгэхээр  одоо байнгын хорооны хуралдааны дараа чуулганы хуралдаан дахин болно гэсэн үг юм. Чуулган түр завсарлав.

Санал болгох

Сэтгэгдэл

top