Аливаа улсын үндэсний урлаг нь тухайн орны ахуй амьдралын өвөрмөц зан чанарыг тусгаж байдгаараа их давуу талтай бөгөөд бүрэн утгаараа тухайн орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг учраас улс орон бүр үндэсний урлагаа дэмжиж хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байдаг. Уламждалт үндэсний урлагийг судлах хойч үедээ өвлүүлэх талаар дорьитой ажил хийгдэхгүй байгаа нь үдэсний соёл мартагдах, уламжлагдах байдал нь алдагдахад хүрч байна.
Уртын дуу
Монгол ардын уртын дуу нь үндэсний урлаг бөгөөд хөг аялгууны нийлмэл урлаг юм. Хөг аялгуу, шүлэг, зохиолын онцлогоос шалтгаалан урт богино гэж 2 янз байна. Утга агуулгаараа ардын уртын дуу, ардын богино дуу, ардын харилцаа дуу гэж хуваагдана. Дуу нь урт үргэлжилдэг бус үгээ айзам нугалаа гарган шуранхайлан дуулдаг тул ийн нэрлэжээ. 4 мин үргэлжлэх дуу 10хан үгтэй байх нь бий. Уртын дуу бол монголын цусанд урсдаг дуу хөгжим бөгөөд үндэснээс ялгагдах өвөрмөц тэмдэг юм. Монгол аярдын уртын дуу нь шүлэг үгийн уртдаа бус хөг аялгууны урт цээлхэн байдгаараа онцлог юм. Ардын богино дуу нь хөг аялгуу нь огцом, нугалаа цөөтэй дуулахад хялбар байдаг. Харилцаа дуу бол хариллцан бие биенийхээ асуултанд хариулсан шинжтэй, ардын жүжиг наадмын хэлбэртэй байдаг.
Ардын хөгжим зэмсэг
Тодорхой ястны уламжлалт ба амьдал ахуйдаа хэрэглэгддэг хөгжмийн зэмсэгийг ардын хөгжмийн зэмсэг гэнэ. 19-20-р зуунд Монголчуудын хэрэглэж байсан хөгжмийн зэмсэгийг цохилуур, үлээвэр, чавхдаст гэж ангилдаг.
Ардын чавхдаст хөгжмийн зэмсэг
- Чавхдаст чимхүүр хөгжим / ятга, шударга/
- Чавхдаст цохилуур хөгжим / ёочон/
- Чавхдаст нумт хөгжим / морин хуур, шанаган нуур, хуучир/
Ардын үлээвэр хөгжмийн зэмсэг: лимбэ, цуур, бүрээ, аман хуур, цагаан бүрээ, ямаан бүрээ, их бүрээ, эвэр бүрээ
Ардын цохилуур хөгжмийн зэмсэг: зэс харанга, дохиурт хэнгэрэг, цам, бөмбөр, хонх дамар гэх мэт байдаг.
Бийлгээ
Монгол ардын бүжгийн урлагт дөрвөдийн бий бийлгээ зүй ёсоор ордог. Дөрвөдүүд бүжгийг бий бүжиглэхийг бийлэх гэж ярьдаг. Бийг хуурын тусгай аянд бийлдэг. Дөрвөдийн бийлгээ нь маш жижиг зайд бүжиглэдэгээрээ бусад бүжгээс онцлогтой. Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг. Дөрвөдийг голдуу хавар , зун , намарт айлууд бөөнөөрөө буух үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна
Хөөмий
Хөөмий нь хөвсгөлийн зах хязгаар нутгаар үрших хүмүүсийн дунд өргөн тархсантай холбон үздэг. Хөөмийлөх урлаг эртний Монголчуудын дунд үүсч бий болсоныг Монголчууд эдүгээ хүртэл уламжлан ирсэн түүхэн гавьяан зэрэгцээ давхаж хөөмийгөөр илэрсэн хархираа хөөмий, уянгын хөөмий гэж ялгарсан түүхтэй. Хөөмийн урлагийн өнгө аясыг нугалан даргих мэт уран гоё нугалаа хийж хүнгэнүүлэн дугаргахын зэрэгцээ исгэрээний давхацсан өнгөөр эгшиглүүлэх нь гайхамшигтай. Хөөмийлөгч хэн ч гэсэн өөр өөрийнхөө дуу хоолойгоор хөөмийлөн хөгжимдөж өөрөө сонсогч хийж хээр талд адуулж явдаг билээ.