|

Сэтгэл тогтворгүй эмэгтэй хүн өдөр бүр оргилуун дарс ууж байх хэрэгтэй

saikhnaa 2019/05/03 778 0

Давчуу хугацаа, мөнхийн түгжрэл, ахуйн зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал гээд эмэгтэйчүүд бидний тэвчээрийг барах зүйл өчнөөн олон.

Энэ үед сайн чанарын хундага оргилуун дарс ууж байгаарай гэж Мадридын эрдэмтэд зөвлөжээ.

Мадридын Хүнсний бүтээгдэхүүний судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр оргилуун дарс уух нь мэдрэлийн гаралтай насны өвчнөөс биеийг хамгаалж, стрессээс ангижрахад тусалдаг аж.

Image result for дарс

 

Учир нь оргилуун дарсанд мэдрэлийн эсийг хамгаалдаг нэгдлүүд агуулагддаг. Гэхдээ өдөрт 100 мл-ээс хэтрүүлж болохгүй гэнэ. АНУ-ын нейробиологичид Мадридын судлаачидтай нэгэн зэрэг доорх дүгнэлтийг гаргажээ. Тодруулбал, тархины үйл ажиллагааны идэвхжилд дарс хамгийн шилдэг бүтээгдэхүүн болдог гэнэ.
 

Санал болгох

Сэтгэгдэл

top