-Аравдугаар сарын 1-нийг Олон улсын инээмсэглэлийн өдөр хэмээн албан бусаар дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг
-Хүнийг инээхэд 17 булчин зэрэг ажилладаг байна
-Хүмүүсийн 28 орчим хувь нь өөрийнхөө инээмсэглэл болон шүдэндээ сэтгэл хангалуун байдаг. Харин үлдсэн хэсэг нь инээмсэглэлдээ ямар нэг хэмжээгээр сэтгэл дундуур байдаг төдийгүй дийлэнх нь шүдэндээ засвар хийлгэх хүсэлтэй явдаг гэнэ
-Эмэгтэй хүн өдөрт дунджаар 30 орчим удаа инээмсэглэдэг бол эрэгтэй хүн ердөө л найман удаа инээмсэглэдэг гэсэн судалгаа бий.
-Хүн бүр багаасаа л худал инээмсэглэн бялдуучлах мэдрэмжтэй гэнэ. Жишээлбэл, 10 сар ч хүрээгүй хүүхэд хэн нэгэн ойртон дуудах чимээнээр худал инээмсэглэн тал засдаг байна.
-Хуурамч инээмсэглэл байнга "зүүх” нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Муу үр дагавар нь: сэтгэл хямрал, артерийн даралт ихсэх, дархлаа буурах, арьс үрчийх.
-Мона Лизагийн алдарт инээмсэглэлийн 83 хувь нь аз жаргал, 9 хувь нь үзэн ядалт, 6 хувь нь айдас, 2 хувь нь уур хилэнг илэрхийлж буйг эрдэмтэд тусгай төхөөрөмжийн аргаар тодруулсан билээ.
-Хятадууд 2008 оны Олимпийн өмнөхөн инээмсэглэх урлагийг ард олондоо өргөнөөр сурталчлан сургалт зохион байгуулсан гэдэг. Тэд гудамжинд танихгүй хүмүүст хандан хэрхэн инээмсэглэх экспресс дэглэмд суралцжээ. Хятадын ард түмний хувьд энэ нь анхны өвөрмөц сургалт байжээ.
-Холливудын хамгийн чамин гангараа бол хайртай одынх нь инээмсэглэж буй загвараар хийсэн хиймэл шүд. Иймэрхүү хиймэл шүдийг жинхэнэ мэтээр хийлгэн зүүж болохоос гадна хүссэн үедээ ч авах боломжтой. Хэн нэгэн одын шүд шиг шүдтэй болохыг хүсвэл доод тал нь гурван мянган ам.доллартай байх хэрэгтэй.
-Дэлхийн хамгийн үнэтэй инээмсэглэл өдрийн 4000 ам.доллар. Америкийн иргэн, 30 настай Тодд Гордон гайхамшигт инээмсэглэлийнхээ төлөө ийм мөнгө халаасалдаг. Түүний үзэсгэлэнт төрх, сэтгэл татам инээмсэглэлийг сурталчилгаандаа ашиглах хүсэлтэй компаниудад 4000 ам.доллар юу ч биш гэнэ.