|

Д.Батсайхан: Нэг дор таван литрээс илүүгүй газ хэрэглээрэй

tonshuul 2015/07/09 840 0

Д.Батсайхан: Нэг дор таван литрээс илүүгүй газ хэрэглээрэй

 

Эн
э жилийн баяр наадмын үеэр нийтийн хоолны үйлчилгээнд шингэрүүлсэн шатдаг хий буюу газ ашиглахаар болсон. Энэ талаар болон наадамчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар НОБГ-ын гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, хурандаа Д.Батсайханаас тодрууллаа.
 
-Энэ жилийн баяраар нийтийн хоолны үйлчилгээнд шингэрүүлсэн шатдаг хий ашиглахаар болсон. Энэ үеэр худалдаачид, иргэд юуг анхаарах вэ?
 
-Үйл ажиллагаа явуулж буй иргэд нэг дор таван литрээс илүүгүй гурваас дээшгүй шингэрүүлсэн шатдаг хийг авч хэрэглэх ёстой. Хийн угсралт холболтыг борлуулж байгаа компани хариуцахаар болсон.
 
-Наадмын үеэр онцгой байдлын албаныхан ямар зохион байгуулалттай ажиллах вэ?
 
-Хүй долоон худагт дөрөв, Төв цэнгэлдэхэд гурван гал унтраах тасаг ажиллана. Манай байгууллага дөрвөн чиглэлээр аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Хүй долоон худагт уяачдын хотхон, автомашины зогсоол, уяачдын баяр наадмын талбай, худалдаа үйлчилгээний төв гэх чиглэлээр 100-120 мянган автомашин, 550- 600 мянган хүний түр төвлөрөл бий болно. Энэ жил газ худалдаалах тусгай зөвшөөрөл олгосон талбайг нэмэлтээр байгуулсан. Мөн нисэгчгүй онгоц ажиллаж 1.5 км-ийн радиуст орчныг дээрээс нь хянаж аюул ослын мэдээг төв штабт шуурхай хүргэх юм.

-Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах бол?
 
-Төв цэнгэлдэх хүрээлэн, сур болон шагайн талбай, автомашины зогсоол, худалдааны төвүүд, газ худалдаалах төвүүд гэх байршлууд дээр аюулгүй байдлыг хангаж ажиллана. Энд 250-300 мянган хүний түр төвлөрөл үүснэ гэж тооцсон. Үүнээс гадна Туул, Тэрэлжийн бэлчээрээс Био- Комбинат хүртэлх 100- 120 км-т дөрвөн завьт эргүүлийг ажиллуулна.
 
Зууны мэдээ
Б.Орхонтунгалаг

Санал болгох

Сэтгэгдэл

top