"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынБайгаль орчин,ногоон хөгжлийн хэлтсээс зохион байгуулдаг мод тарих намрын ажил эхэллээ.
Уг ажилдтусүйлдвэрийн цех нэгжүүд хуваарийн дагуу хуваагдаж энэ сарын 10-ндмод тарина.Энэ жил 800 ширхэг мод суулгах ажээ.
Өнгөрсөн амралтын өдөрБаяжуулах үйлдвэр, Ил уурхай, Ус хангамжийн цех зэрэг найман цехийн 40 орчим ажилтан 300 ширхэг мод тарьж Баян-Өндөр уулын эргэн тойрныгцэвэрлэжээ. Тарьсан модны арчилгаа тордолгоо, усалгааг цехүүдүргэлжлүүлэн хариуцах гэнэ.
Түүнчлэн аймгийн БОАЖГ-тай хамтран Баян-Өндөр ууланддүйцүүлэн нөхөн сэргээх ажил хийж байгаа бөгөөд 1 га газарт хожуул суулгах, 1 га газарт мод тарихаар төлөвлөжодоогийн байдлаар 3 га газрын хожуулыг цэвэрлээд байгаа аж.Цэвэрлэсэн хожуулыг иргэдийн түлшинд зарцуулах гэнэ.