|

Нөөцийн мах бэлтгэхэд 600 сая төгрөг шаардлагатай

mart 2019/11/01 643 0

Орхон аймагт мах боловсруулах хоёр үйлдвэр нөөцийн мах бэлтгэлийн чиглэлээр ажиллаж байна.

Энэ жил аймгийн хэмжээнд 300 тонн мах бэлтгэх шаардлагатай гэнэ. Энэ талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Бат-Өлзийхэлэхдээ,"Бид махны үнийн судалгааг тогтмол хийж байгаа. Энэ сарын 18-ны байдлаар үхрийн мах бөөний үнэ 6500-6800, адууны мах 5500-5700, хонины мах 5500-6300, ямааны мах 5000-5500 төгрөгийн үнэтэй байна. Ирэх оны төсөвтнөөцийн мах бэлтгэлд600 сая төгрөг шаардлагатай гэсэн санал тавьсан. Түүнээс 400 сая төгрөгийг"Эрдэнэт мах маркет” компанитай хамтран нөөцийн мах бэлтгэж, махны үнийг өсгөхгүйгээрбарихболомжтой гэжүзэжбайгаа. Гол нь төсөв батлагдахыг хүлээж байна”гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл

top